“Шарк танк”-ын хатагтай интэрнэт луйварт өртөж 400 мянган доллараа алджээ

“Шарк танк” нэвтрүүлгийн  шүүгч, хөрөнгө оруулагч Барбара Коркоран интернэт луйварт өртөж 400 мянга орчим доллараа алджээ. Тодруулбал,  луйварчин туслахынх нь дүр эсгэж түүнийг итгүүлээд и-мэйлээр 380 мянаг ам долларын нэхэмжлэх явуулсан байна. И-мэйлийг уншихад сэжиг төрүүлэх ямар ч зүйл  байхгүй,  бүгд үнэмшилтэй байсан гэж Барбара “People” сэтгүүлд ярьжээ. Гол  нь тухайн и-мэйл түүний туслахынх биш байсан бөгөөд нэг үсгийн зөрүүтэй байсныг тэрээр анзаараагүй байна.
АНУ-ын Холбооны нууц товчооны мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд гэхэд АНУ-д 30 мянган хүн интернэт луйварт өртөж 50 сая ам. доллараа алдсан байна. Хамгийн итгэж болохуйц эх сурвалж үзүүлэн хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үг хулгайлах замаар  энэ төрлийн гэмт хэрэг явагддаг тул ямар нэгэн линк дээр дарахдаа сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд анхааруулсаар  байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...