Албан ёсны хандивын данс нээлээ

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын онцгой комисст ирсээр байгаа юм.

Тухайлбал, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласныг Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас албан ёсны хандивын данс гаргах хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас, хүлээн авагч ОБЕГ н.с нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манай байгууллагын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой.

Жич: Энэхүү данс нь Төрийн сангийн данс бөгөөд та хэрвээ хандив хийхийг хүсч байгаа бол онлайн банкныхаа Хүлээн авах банк сонгох хэсгээс ТӨРИЙН САН гэсэн сонголтыг хийж шилжүүлэх боломжтой.

Хүлээн авагч буюу Эзэмшигчийн нэр: ОБЕГ н.с

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...