С.Амарсайхан: Сүм хийд, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлана

Нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайханаас дараах тодруулгыг авлаа. “УОК-ын шийдвэрээр хоёрдугаар сарын 24-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртлэх хугацаанд Улаанбаатар руу орж, гарах 12 цэг дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ хугацааг сунгаж байгаатай холбоотойгоор зохион байгуулалтын ажлууд үргэлжилнэ.

Үүн дээр анхаарах асуудал хэд хэд бий. Тухайлбал, өнөөдрийн 11:00 цагаас эхлэн Улаанбаатар руу орж, гарах хөдөлгөөн зөвхөн аймаг, орон нутгийн Онцгой комиссын даргын зөвшөөрлөөр нэвтэрнэ. Тэгэхээр орж, гарч байгаа  иргэдийн мэдээлэл цахим хэлбэрт орж, мэдээллийн бааз бий болгож байгаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын нийт 120 гаруй эмч, сувилагч, оюутныг нэмж ажиллуулж байна.

Үүнээс гадна сүм хийд, баар цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана. Өнөөдрийн байдлаар Солонгосын 28 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна. Бүх төрлийн шашны байгууллага болон рестораны үйл ажиллагаа явуулдаг, байнга энд байдаг болон сүүлийн үед Солонгос руу яваад ирсэн тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна.

Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гарснаас хойших зөрчлийн тоо нэгтгэгдээгүй байгаа. 24-нөөс 26-ны 08:00 цаг хүртлэх хугацаанд нийтдээ 10 мянга гаруй зорчигч, зургаан мянга гаруй авто машин орж, гарсан гэх бүртгэл байна. Засгийн газраас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах шийдвэр гаргасан. Бусад асуудлыг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Япон улсаас хийх нислэг зогсож байгаа. Япон, Солонгосоор дамжих Оросоос ирж байгаа иргэдэд хяналт тавин ажиллана гэлээ.

3 СЭТГЭГДЭЛ

  1. Эрүүл галзуу нь мэдэгдэхгүй гудамжинд хүн хоргоогоод бурханы ээжийн сургааль ч гэх шиг юм яриад солиороод явдаг энэ нөхдүүд ийм сүм хийдүүдийг бүгдийг нь хаавал таарна

  2. Анхнаасаа энэ хэдэн өдрөө ердийн ажлын өдөр болгохгүй. Ниргэсэн хойноо гэгчийн үлгэр болгох шаардлага байсан юмуу.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...