Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав

Улсын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. Шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн гэдгийг Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдэгдэв. Дэлхий нийтээр халдвар эрчимтэй тархаж, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Энэ халдвараар (2-р сарын 26-ны 14:00 цагийн байдлаар) 2761 хүн амь насаа алджээ

-Улс, хот хоорондын машин, галт тэрэг, орон нутгийн нислэгийг 3-р сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл зогсоолоо

-БНСУ руу хийх агаарын нислэгийг 3-р сарын 11-ний өдрийг дуустал зогсоов

-Япон руу хийх нислэгийг 3-р сарын 11-ний өдрийг дуустал зогсоов 

-Төрийн албан хаагч нарыг 3-р сарын 30 хүртэл гадаад улсад зорчихыг хориглов

-БНСУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа зорчигчдыг 3-р срын 30-ныг дуустал хилийн боомтуудаар нэвтрүүлэхгүй

-Коронавирүсийн халдварын талаар худал мэдээлэл түгээсэн, халдварын голомтоос ирээд худал мэдээлэл өгсөн, шаардлага биелүүлээгүй, төр, засгийн шийдвэр биелүүлэгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхийг Улсын онцгой комиссоос холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгожээ. 

Улаанбаатар руу орох гарах хөдөлгөөнийг зогсоосон хөл хорио цааш үргэлжилнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэллээ. Оюутолгой, Тавантолгойд ажилладаг албан хаагчдад хорио тогтоогоогүй, хэвийн горимоор явж байгаа гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын Т.Бадрал онцоллоо.

Баар цэнгээний газруудын үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын горимоор хязгаарласан байгаа гэв. Нийслэлд нийтийн тээвэр 3-р сарын 3-ныг дуустал үйлчлэхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын шинийн 1-нээс шинийн 3 хүртэл үйлчилсэн хорио цээр 3-р сарын 3 хүртэл үргэлжилнэ гэж ойлгохыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал хэлэв.

Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллах юм байна.

3 СЭТГЭГДЭЛ

  1. Анхнаасаа энэ хэдэн өдрөө ердийн ажлын өдөр болгохгүй. Ниргэсэн хойноо гэгчийн үлгэр болгох шаардлага байсан юмуу.

  2. Төр засгийн шийдвэрийг буруушаах гэсэнгүй. Жаахан тооцоотой ул суурьтай хугацаатай шийдвэр гаргах боломж байгаа санагдахын. Да да гэж даргынхаа шийдвэрийг толгой дохиж суухаар зөвлөж хэлээд зөв зүйтэй шийдвэр гаргавал дээрсэн. Ийм л юм бол ерөнхий сайд нь ч тэр, УОК нь ч тэр яах гэж цагаан сарын өдөр гэж амраав. Яагаад ард иргэдээсээ тоглож байгаа мэт хэсэг зуур хөл хорьж тоглов.

  3. Ehneesee agaariin zamaa neelttei bailgachihaad dotooddoo baahan surjigneed balai garuud. Songuuliin showgaa ehelchiheed yum hiisen dur uzuulj soshialiin heden galzuugiinhaa ugeer ballah yum aa

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...