Тэрбумтан Жак Ма коронавирүсийн вакцин гаргахад зориулж 14 сая доллар хандивлажээ

БНХАУ-ын  Алибаба сайтын үүсгэн байгуулагч,  тэрбумтан Жак Ма 100 сая юань буюу 14,4 сая ам.долларыг коронавирүсийн вакцин гаргаж авахад зориулж хандивлажээ.

Тэрээр  өмнө нь “Жак Ма сан”-ынхаа хөрөнгөнөөс 40 сая юанийг шинжлэх ухааны хоёр  ч байгууллагад хандивлаж, Ухань болон Хэбэй муж дахь короновирүсийн тархалтыг бууруулах,  эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж хандив өргөсөн  байна.

Алибабагаас гадна “Huawei”, интернэт худалдааны “Tencent “, Tiktok хувь эзэмшигч “ByteDance”, хоол хүргэлтийн  “Meituan-Dianping”, хайлтын “Baidu” зэрэг олон компани коронавирусын эсрэг нэгдэж хандив өргөжээ.

АНУ болон БНХАУ-ын эрдэмтэд  аль  аль нь коронавирүсийн вакцин гаргаж авахаар ажиллаж буй. Ойролцоогоор жил орчмын хугацаанд вакцин бэлэн болно гэж АНУ-ын Үндэсний институтийн Харшил,  халдварт өвчин судлалын төвийн захирал Антони Фауси хэлэв.

Эх сурвалж: CNN

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...