Коронагийн дэгдэлтээс сэргийлж визийн зөрчилтэй иргэдэд БНСУ зөөлөн хандахаа амаллаа

БНСУ-д коронавирүсийн халдварын дөрвөн тохиолдол гарч нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус улсын холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлснээр халдварыг тархаахгүйн тулд тус улсад хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэдэд хандан уриалга гаргажээ. Хэрэв хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэдэд  коронавирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл ямар нэг айдас, түгшүүргүй аль ойрхон байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төвд яаралтай хандахыг зөвлөсөн  байна.   Ийм тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш...

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их...

Монгол цэргүүд өнөөдөр Улаан талбайд ёслолын жагсаалаар алхана

Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн...

Г.Ундармаа: Цэргийн дуу сонсдог болж. цэргийн хувцастай хүмүүсийг харахаар их дотно санагддаг болсон

Цэргийн амьдрал, байлдагч хөвгүүдийн талаар өгүүлсэн “Ротын хөөрхнүүд ээ,...