Гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д иржээ

Сүүлийн үед нэлээн барцадтай байх болсон Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа Улсын Ерөнхий прокурор УИХ-д ирүүлжээ. Эх сурвалжийн өгүүлснээр түүнийг хоёр ч хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэж хуулийн байгууллагынхан үзжээ. Ерөнхий прокуророос бичиг нэгэнт ирсэн тул УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Улсын ерөнхий прокуророос өмнө нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Батзориг нарын нарын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлж байсан боловч УИХ татгалзсан удаатай. Энэ удаад Н.Номтой баярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн нь одоогийн УИХ-ын 6 дахь гишүүний бүрэн эрх хөндөгдөж байгаа юм. Гишүүн Н.Номтойбаяр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хуйвалдаж зарцуулсан, Г.Батхүү агсны үхлийн талаар худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...