Өмнөд хөрштэй залгаа хилийн боомтууд энэ сарын 25-наас гурав хоног амарна

БНХАУ-ын Сар шинийн баяр энэ сарын 25-27-нд тохионо. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амарна. Харин Замын-Үүдийн төмөр замын боомтоор нэвтрэх олон улсын галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй.

БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ АВТО ЗАМЫН БООМТУУД:

  1. Замын-Үүд
  2. Гашуунсухайт
  3. Булган
  4. Байтаг
  5. Хавирга
  6. Бичигт
  7. Шивээхүрэн
  8. Ханги
  9. Бургастай
  10. Даян
  11. Баянхошуу
  12. Сүмбэр

Эдгээр боомт нэгдүгээр сарын 25-27-нд АМАРНА.


“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.

 

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...