Сенткатолнаи Балинт Габор гэж гайхамшигтай хэлний авьяастай судлаач 1844.03.13-нд Унгарын Сенткатолна гэж жижигхэн тосгонд төржээ. (Энэ тосгон одоо Румын харьяанд орсон эртнээс унгарчуудын уламжлалт газар нутаг болох Эрдийе (Трансильвания)-д байгаа) Балинт 1913 онд нас барах хүртлээ 30 гаруй хэл сурсан нэгэн байжээ. Тэрбээр 1871-1875 онд Орост ажиллаж байхдаа Астрахань хот хавьцаа халимаг монголчуудын дунд, 1873 онд 5 сарын хугацаанд Өргөө хотод судалгаа хийсэн байна. Түүний судалгааны үндсэн зорилго нь унгар хэлний гарал үүсэл юу болох, ижил төстэй, нэг язгуурын хэл ямар хэл болохыг тогтоох асуудал байжээ.
Монголд бас халимагуудын дунд хийсэн судалгаагаар түүнийгээ ч олж. Энэ нь монгол хэл байлаа. Ингээд монгол унгар ижил болон ойролцоо утгатай үгүүдийг жагсаан бичиж нэг ёсны толь бичиг хийжээ. Үүний хуулбарыг олж авснаас Та бүхэнд сонирхолтой байж магадгүй хэдэн үгийг танилцуулъя. Гэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. 1.Энэ ажил 1873 онд өөрөөр хэлбэл 140 гаран жилийн өмнө хийгдсэн. 2.Тэр үед монголчууд монгол бичиг хэрэглэж байсан. 3.Одоогийн бидний хэл аялга үг яриа кирилл бичиг авснаас шалтгаалж ихээхэн өөрчлөгдсөн. 4.Монгол хэлэнд нутгийн аялга маш өргөн тархсан байдаг. 5.Тэр үеэс хойш Унгар хэл ч тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. 6.Энэ жагсаасан үгүүд Балинт Габорын санал тайлбар, бусдын тэр тусмаа миний санаа биш гэдгийг мөн төгсгөлд нь би хуульч мэргэжилтэй болохоос хэл судлаач биш болохыг анхаарна уу.
Ингээд эхлээд унгар үгийг унгараар бичээд хаалтан дотор одооны утга болон дуудлагыг кириллээр галиглаж бичнэ. Тэгээд Балинтын ижил болон ойролцоо гэж үзсэн монгол үгийг одоогийн үсэг аялгаар бичлээ.
Өнгө
sárga (шар өнгө, шаар) – шар
fekete (хар өнгө, фекете) – бүдэг
zöld ( ногоон өнгө, зөөлд) – зүлэг
barna (бор өнгө, борно) – бор
fehér ( цагаан өнгө , фэхир) – цэхэр
kék (хөх өнгө, кийк) -хөх (баруун М-д көк гэж одоо ч хэлдэг)
Амьтан
bika (бух, бико) – бух
ökör ( үхэр, өкөр) -үхэр
borjú ( тугал, бага насны үхэр, борью) -бяруу
teve ( тэмээ, тэвэ) – тэмээ
bocs ( бамбарууш, бууч) – ботго
juh (хонь, юух) – хонь хой
kos (хуц хонь, куш) – хуц
kecske (ямаа, кечкэ) – ишиг
kölyök (гөлөг, көеөк) – гөлөг
borz (дорго, боорз) – бурхи
szúnyog (шумуул, суниог) – соно
sas (бүргэд, шош) – тас
daru (тогоруу, дору) – тогоруу
tyúk (тахиа, тьюк) -тахиа
Байгалийн зүйлс
bot (саваа, таяг, буут) – мод
árpa (арвай, арпа) – арвай
búza (улаанбуудай, бууза) – буудай
cserfa ( царс мод, чээрфа) – царс
nyárfa (улиас мод, ньарфа) – нарс
víz (ус, вийз) – ус
folyó (гол, фолью) – булаг
tenger (тэнгис, тенгэр) – тэнгис
Хүнтэй холбоотой
bátya, bácsi (ах, ахмад хүн, батьяа, баачи) – баз
öcs (дүү, өөч) – ач
férj ( нөхөр,авааль, фийрь) – эр
rokon (садан төрөл, рокон) – ураг
orr ( хамар, урр) -хамар
arc (нүүр, оорц) – царай
Szakál (сахал, сокал) – сахал
kar (гар, кор) – гар
ujj (хуруу, уйй) – үе (мөч)
hát (ар тал, нуруу, хаат) – хойт
kebel (цээж, өр, кэбэл) – хэвэл
talp (ул, суурь , толп) – тав (шархны)
bőr (арьс шир, бөөр) – арьс
mocsing (суулт, муучинг) – булчин
nyál (шүлс, ниал) – нулимас, нулимах,нулимдас
köpönyeg (нөмрөг, көпөньег) – хэвнэг
szerszám (багаж зэвсэг, серсаам) – зэр, зэвсэг
tál (тавиур, таал) – толь
szij (бүс, сие) – сур
targonca (тэрэг, торгунца) – тэрэг
Үйл үг
mosolyog (инээмсэглэх, мошоёог) – мушийх
dermed (даараад чичрэх, дермед) – даарах
hal (үхэх, хоол) – халь, халих
birkózik (барилдах, биркозик)- барилдах
harcol (тэмцэлдэх, хорцол)- харшилдах
becsül (магтах, үнэлэх, бэчүүл) – бишир, бишрэх
bízik (итгэх, найдах, бизик) – ич, ичих
szabad (чөлөө, болно, сабод) – зав
kap (авах, коп) – ав, авах
hit (итгэл, хийт) – итгэл
remény (найдвар, ремийн) – урамшил
szeretet ( хайр, сэрэтэт) – сэрэл
család (гэр бүл, чолад) – чуулах, чуулган
ország (улс, орсааг) – орон (эх)
megye (аймаг, медье) – муж
falu (тосгон, фалу) – балгас
törvény (хууль, төөрвийнь) – төр
ige (үйл үг, ийгэ) – үг
szó (үг, суу) – цуу (яриа)
érdem (гавьяа, ийрдэм) – эрдэм
kicsike (жижиг, кичикэ)- жижигхэн
picike (бяцхан, пицикэ) – бичикхэн (баруун монголд бяцхан гэдгийг хэлдэг)
sok (олон, шок) – цуг
Ийм байдлаар маш олон үгсийг холбоотой хэмээн Сенткатолнаи Балинт Габор үзжээ. Гайхан бахдах юмуу, яаран шүүмжлэхээсээ өмнө 240 гаруй жилийн өмнө өөр бичгээр бичдэг байхад хийгдсэн гар бичмэлийг латин галигаас буулгасан гэдгийг санаарай.
Хамгийн таалагдсан болон хамгийн таалагдаагүй үгсийг бас хэлээрэй. Эртнээс уламжлалт эх хэл маань эдүгээн биднийг ч гайхшруулсаар .
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон
Монгол Улсаас БНУУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.БАТБАЯР
Үргэлжлэл бий…