Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн бэртэж, 3 хүн нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 550 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 412 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 амь нас хохирсон байна. Үүнээс 3 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Энэ сарын 14-ны өдөр 16.15 цагийн орчим Архангай аймаг Цахир сум Цахир баг “Солонготын даваа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 37 км-т/ шороон замд Nissan Juke маркийн И жолоочтой автомашин онхолдож, жолооч 34 настай эрэгтэй И, зорчигч 43 настай эрэгтэй М нарын 2 хүн нас барсан. Мөн БЗД-н 11 дүгээр хороо Баянзүрхийн товчооны замд Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Г нас барсан.

Энэ сарын 15-ны СБД-н 14 дүгээр хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын замд Toyota Corolla маркийг автомашины жолооч Э нь явган хүний гарцаар гарч байсан 2 настай, эмэгтэй А, 4 настай, эмэгтэй Б, 25 настай эмэгтэй Э нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...