Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлтийн таван автомашинаар парк шинэчлэл хийжээ

Сүүлийн арван жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв нь парк шинэчлэл хийгээгүй хог тээвэрлэх зориулалттай 18 ширхэг автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл ихтэй, ажлын бүтээмж нь муудсан байсан. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нар Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд хог тээвэрлэлтийн таван автомашин, зам засвар, шинэчлэлийн хоёр ковш, грейдер машины түлхүүрийг гардуулан өглөө.

Өмнө нь ашиглаж байсан хог тээвэрлэлтийн машинууд нь оруулж ирсэн тухайн улсдаа олон жил явсан автомашинуудыг ашиглаж байсан бөгөөд эдгээр найман тонны даацтай хог тээвэрлэлтийн цоо шинэ автомашинууд нь 00 километртэй орчин үеийн стандартын шаардлага хангасан гэдгээрээ онцлог аж.

Дүүргийн  нутаг дэвсгэрт жил ирэх тусам орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллага, хүн амын тоо ихээр нэмэгдэж, хог ачиж тээвэрлэхэд автомашин техникийн хэрэгцээ шаардагдаж байсан. Эдгээр орчин үеийн стандарт нийцсэн хог тээвэрлэлтийн таван автомашин, зам засвар шинэчлэлийн хоёр ковш, грейдертэй болсноор Эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлтийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...