Ерөнхий сайдын тэтгэлгийн материал авч дуусахад 4 хоног үлдлээ

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авч байна.

Бүрдүүлэх материал:

·  Сургуулийн захиргаа, эсхүл оюутны байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот;

·  Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;

·  Дүнгийн тодорхойлолт;

·  Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулан товьёог үйлдсэн байх/;

·  “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.

Тэтгэлэг олгох журам:  https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882

Мэдүүлгийн загвар:  https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-264450 утсаар холбогдон тодруулах боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...