Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2005 онд “Ранетки” гэх охидын хамтлаг Орост байгуулагдаж байв. Охид 2008 оноос нэрд гарч, хамтлагийнх нь нэрээр нэрлэсэн олон ангит кино нь манай телевизүүдээр гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл “Ранетки” хамтлагийн охид одоо ямар бүсгүйчүүд болсон бол?
Аня Руднева
Хамтлагийн ритм гитарчин вокалист, Аня Руднева 2011 онд хамтлагаа орхиж, соло уран бүтээлээ хийх болжээ. Хамтлагийн бусад гишүүдийн адилаар Москвагийн соёл урлагийн их сургуулийг дүүргэсэн Аня хоёр удаа гэрлэж охин, хүүтэй болжээ.
Лера Козлова
Ранетки хамтлагт анх бөмбөрчнөөр орохдоо 17 настай байсан Лера Козлова гурван жилийн дараа хамтлагийнхаа гоцлол дуучин нь болсон. Хэсэг соло уран бүтээлээ хийсэн Лера 2015 оноос “5sta Family” хамтлагт оржээ. Өдгөө 31 настай Лера гэрлээгүй.
Женя Огурцова
Женя Огурцова “Ранетки”-д багтахдаа 15 настай байжээ. 2013 он хүртэл хамтлагтайгаа хамт байсан Женя одоо “Рыжая” гэх хамтлаг байгуулж, хөгжмөө дарж, бас дуу зохиосоор яваа аж. Тэрээр 2010 онд гэрлэсэн ч 3 жилийн дараа салж, хоёр дахь амьдралаа Анатолия Рамонова гэх дизайнер залуутай эхлүүлж хүүтэй болсон байна.
Наталья Мильниченко
Багаасаа спортоор хичээллэдэг байсан охин гэнэт урлаг руу урваж гитарт дурлах болсон бөгөөд 15 настайдаа “Ранетки” хамтлагийн гишүүн болжээ. Тэрээр хамтлагийнхаа продюсертэй гэрлэж 3 хүүхэдтэй болсон байна.
Лена Третьякова
Хөлбөмбөг, кикбоксоор хичээллэдэг байсан эршүүд охид ах нт гитар тоглохыг зааж өгснөөр урлагийн замд орох эхлэл нь тавигдсан гэдэг. 17 настайдаа “Ранетки” хамлагийн гитарчин болсон Лена бие даан уран бүтээлээ гаргаж хоёр ч цомог бүтээжээ. Мөн “Море” гэх хамтлагт орж иогоор хичээлэн, архи, тамхи гэх мэт зүйлээс бүр мөсөн татгалзсан байна. Тэрээр ганц бие хэвээр байгаа ажээ.