Таван толгой түлш: Угаарын хийнд хордсон нь түлшнээс болоогүй

Шахмал түлшний угаарын хийнээс болж 4 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Таван толгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан энэ нь түлшнээс болоогүй гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр шахмал түлшийг гурван лабораторид шинжлүүлэхэд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүй байна. Харин шахмал түлшийг түлэхдээ технологийн горим алдсанаас угаарын хийнд хордсон гэж үзэж байгаа аж. Мод,  нүүрс, газ гэх мэт шатах материалууд дутуу шатсан нөхцөлд угаарын хий үүсдэг. Өөрөөр хэлбэл, аливаа зүйл шатахад 3-4 төрлийн хий гардаг бөгөөд хүчилтөрөгчийн оролцоотойгоор шатдаг байна. Харин хүчилтөрөгч дутагдсан үед дутуу шаталт явагдаж угаарын хий дээшээ яндангаар биш зуухны ам гэх мэт газраар гадагшилдаг байна.

Улаанбаатар хот жилдээ дунджаар 1.2 сая тонн нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлшийг 600-700 тонн байхад нийт 220 мянган гэр хорооллын өрхийг бүрэн хангах аж. Энэ нь нийслэлийнхний шатааж байсан нүүрсний хэмжээ хоёр дахин багасна гэсэн үг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...