70 орчим баавгай уулнаас буусан гэсэн тооцоо гарчээ

 Баавгай айлын хотонд ойртсон, хүн барьсан зэргээр  баавгайтай холбоотой мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Тэгвэл Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий зэрэг аймгийн нутагт ойролцоогоор 70 орчим баавгай уулнаас бууж ирсэн байх магадлалтай гэж Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны газрын дарга Б.Хашмаргад хэллээ. Орон нутгийн хүмүүсийн өгсөн  мэдээлэл, судалгаан дээр  тулгуурлан дээрх тоог тэд гаргасан  байна.

Оройд нохойгоо сул тавих, ээлжлэн манаа гаргаж, гэрэл тавих, хурц хоол ундны үнэр гаргахгүй байх, малд бага насны хүүхдээ морь уналгагүй явуулахгүй байх зэргээр баавгай дайрахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ. Мөн хэдий баавгай ховор амьтан ч зайлшгүй дайрсан тохиолдолд буу хэрэглэж болно. Гэхдээ тэр даруй орон нутагтаа мэдээлэл өгөх хэрэгтэй бөгөөд зайлшгүй тохиолдолд хэрэглэсэн эсэхийг ажлын хэсэг гаргаж шалгадаг байна. Баавгай тааралдвал огцом хөдөлгөөн хийлгүй, хоёр гурвуулаа явж байгаа бол  нийлж том болж харагдах,  мөн  дээл хувцас зэргээ дэлгэж ашиглан аль болох том нүсэр болж харагдах ёстойг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Мөн  баавгай харсан, таарсан бол  тэр талаарх мэдээллийг мэргэжлийн хүмүүст заавал мэдээлэх ёстой гэнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...