“Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэн гарна

 Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан  “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр нээнэ. Уг үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран зохион байгуулах юм.

Үзэсгэлэнд 50 гаруй ховор нандин гэрэл зураг дэлгэх бөгөөд МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, “Зөвлөлт-Монголын цэрэг тулалдааны өмнө”, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Зөвлөлт-Монголын дайчидтай уулзаж байна”, Халх голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн хувийн эд зүйлс, Монгол Улс, ОХУ-ын зэсвэгт хүчний терроризмын эсрэг “Сэлэнгэ-2015” хамтарсан хээрийн сургууль зэрэг 20 гаруй гэрэл зураг, Оросын талаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн Армийн нэгдүгээр бүлэглэлийн командлагч Георгий Жуков”, “Халх голын тулалдааны үеэр Зөвлөлт, Монголын дайчдын олзолсон зэр зэвсгийн үзэсгэлэн”, “Халх голын орчимд Улаан армийн цэргүүдэд олзлогдсон япон цэргүүд”, “Зөвлөлтийн офицерууд олзлогдсон япончуудыг Халх голын байлдааны үеэр байцааж байгаа нь” зэрэг гэрэл зургийг дэлгэн үзүүлэх юм.

Халх голын тулалдаанд байгуулсан ялалт нь өнөөг хүртэл Орос-Монголын ард түмний найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсоор байна. Түүнчлэн Халх голд байгуулсан Зөвлөлт, Монголын дайчдын ялалт нь цэрэг, улс төрийн түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн хэмээн үнэлэгддэг. Милитарист Япон улс ЗСБНХУ руу довтлох төлөвлөгөөнөөсөө татгалзсан бөгөөд улмаар 1941 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт-Японы төвийг сахих тухай гэрээнд гарын үсэг зурсан нь ЗХУ-д гол хүчээ Германы фашизмын эсрэг тэмцэхэд төвлөрүүлэх боломж олгожээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...