Түрээсийн орон сууцны шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй маргаашнаас гэрээ байгуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулж долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим бүртгэлийг иргэдийн дунд нээлттэй явуулсан. Тэгвэл “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цахим бүртгэлд түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн 16 төрөл дээр нийтдээ 3558 иргэн бүртгүүлснээс 582 иргэнд одоо бэлэн байгаа 972 айлын орон сууцны 60 хувь ногдож байгаа ажээ.

“Орон сууцыг газраар чөлөөлөх журмыг боловсруулаад дууссан. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна.  972 айлын орон сууцыг  улсын комисс хүлээж авах л дутуу байгаа. Бид сонгон шалгаруулалтыг хууль хүч болон иргэдийн оролцоотойгоор шударга нээлттэй явуулж наймдугаар сарын 13-ны орой НОСК-ийн албан сайтаар дамжуулж иргэдийн эрэмбийг мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг наймдугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж иргэдийн материалыг хүлээж авсан” гэж Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/ ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм хэллээ.

Мөн энэ долоо хоногт НОСК-ийн ажилтнууд иргэдийн цахим бүртгэл дээрх мэдээлэл цаасаар ирсэн мэдээллүүдийг хоорондоо хэр нийцэх мэдээллийн үнэн бодит эсэхийг нэг бүрчлэн шалгаж маргааш /2019.08.30/орон сууцны зөвлөх комисс хуралдах ажээ. Хурлаар, нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нь үнэн бодит, зөрчилгүй байвал иргэдийн мэдээллийг эцэслэн баталж, цаашид НОСК-д гэрээ байгуулах, байр, давхраа сонгох зэрэг ажлууд хийх ба  хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 айлтай гэрээ байгуулах юм байна.  Маргаашаас эхлээд эрэмбийн дагуу дараагийн иргэд рүү нэг бүрчлэн ярьж мэдээлэл өгнө” гэж НОСК-аас мэдээллээ.

ИРГЭД БУРУУ БҮРТГҮҮЛЭХ ЭСВЭЛ АЛБААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ ХАР ЖАГСААЛТАД ОРНО

Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/ ХК-ийн захирал Б.Сүхбаатар“Бүртгэлтэй холбоотой сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Ажил гацаж зогссон зүйл байхгүй. Иргэдийг эхний ээлжид сонгон шалгарсан байдлаар нь жишээ татаж ярья. Тухайлбал, байраа түрээслэх залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан залуучууд нийгмийн даатгал төлснөөрөө орж байна. Байраа түрээслээд өмчлөх ангилалд 12-16 жил ажилласан иргэд, төрийн албан хаагчид энгийн түрээсийн ангилалд 25-45 жил ажилласан иргэд, түрээслээд өмчлөх ангилалд 34-44 ажилласан хүмүүс орж ирсэн байх жишээний.

Ахмад настны ангилалд энгийн түрээсийн ангилалд 87-100 настай ахмадууд орсон бол түрээслээд өмчлөх ангилалд 91-102 настай ахмадууд орсон. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш насны ахмадууд бүгд хамрагдах боломжтой гэдгийг тоо баримтууд харуулж байна.

Цахим бүртгэлийн давуу тал нь маш том судалгаа болж байна. Нөгөөтэйгөөр хамгийн шударгаар хэн нэгэн хүний оролцоогүйгээр явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэрэв иргэд буруу бүртгүүлэх юм уу албаар худал мэдээлэл өгвөл хар жагсаалтад орж байгаа. Тиймээс сонгон шалгаруулалтад орсон иргэдээс зарим нь нь өөрсдөө мэдээллээ албаар буруу хийсэн учраас материалаа өгөхөөс татгалзсан” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...