“Samsung”-ын тэргүүний авилгын хэрэг дахин сөхөгдөнө

“Samsung” корпорацын тэргүүн Ли Жэ Ёны холбогдсон авлигын хэргийг БНСУ-ын Дээд шүүх доод шатны шүүхэд дахин хянуулахаар буцаажээ.

2017 онд Өмнөд Солонгосын шүүх Ли Жэ Ёныг тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн хүрээллийн төлөөлөгчид авлига өгсөн хэргээр таван жилийн хорих ял оноосон боловч уг шийдвэрийг давж заалдсаны эцэст тэрбээр 2.5 жилийн тэнсэн харгалзах ял авсан юм.

Тэгвэл БНСУ-ын Дээд шүүх Ли Же Ёнд оноосон тэнсэн харгалзах ялыг, мөн тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцроход хүргэсэн авлигын дуулиантай холбоотой хэд хэдэн хэргийг хэрэгсэхгүй болгосныг дахин хянан хэлэлцэхийг хүссэн байна.

“Samsung” корпорацаас Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найз бүсгүй Цой Сун Силийн охинд бэлэглэсэн 2.8 сая ам.долларын үнэтэй гурван морийг авлига гэж үзэж байгаа бөгөөд мөн Цой Сун Силийн гэр бүлийн удирддаг спортын холбоонд 1.6 тэрбум воны /1.5 орчим сая ам.доллар/ хандив өгснийг авлига гэж үзэж байгаа юм.

Хэрэг явдал ийнхүү эргэсэн нь “Samsung” корпорацын хувь заяаг шинэ цохилтод оруулж болзошгүй байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...