Н.Энхбаяр: Цэц ч Үндсэн хууль шигээ дампуурчихсан гэдгээ баталлаа

Хэнтийн аймгийн нөхөн сонгууль явуулах тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар МАХН-аас байр сууриа илэрхийллээ.

МАХН дарга Н.Энхбаяр:

“Үндсэн хуулийн цэц МАН-ын даалгавраар жүжиг тоглолоо. Манай Цэц гэнэт онолын шүүх болж хувирсан. Онолын шүүхийн дагуу ярих юм бол Үндсэн хуулийн гол онол нь ардчилсан тогтолцоо. Ардчилсан тогтолцооны үндэс нь ард түмний сонгох эрх. Энэ онолын дагуу ҮХЦ-ийн гаргасан шийдвэр Үндсэн хуулийг дарангуйллын хууль болгож, Хэнтий аймгийн иргэдийн сонгох эрхийг уландаа гишгэлээ. Онолын шүүх юм бол ард түмний сонгох эрхийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Манай үндсэн хууль дампуурчихсан. Өчигдрийн шийдвэрээр ҮХЦ ч бас дампуурчихсан гэдгээ баталлаа. Цэцийн шийдвэрийн цаад санаа нь МАН, АН намыг л эрх бариулах, сонгуулийг болиулж бусад намын өрсөлдөх эрхийг хааж байна гэж харж байна” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...