Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч та өөрт ойр байрлах дурын татварын албанд төлөх эсвэл Татварын ерөнхий газрын цахим сайт e-tax.mta.mn , https://itax.mta.mn/home буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу  АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд:

Д/д Байршил Цагийн хуваарь
1 Татварын хэлтэс   /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна
2 АТҮТөв /цирк салбар, таван ган салбар, Нисдэг машин худалдааны төв /
3 НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
4 Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...

Бүх эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна

Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл...