Байгаль хамгаалагч суманд шархадсан хотон шувууг гэртээ асарч амьдрал бэлэглэжээ

Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны 11 сарын 18-ны өдөр Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан хотон шувуу байгааг олж илрүүлжээ. Тухайн үед хотон шувууны зүүн далавч болон хөл нь гэмтсэн, нисэх боломжгүй байж. Тус шувууг Жаргалант суманд авч ирж, гурван сарын хугацаанд эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт өсгөн тэжээж байна. Хотон шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай. Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын захиргааны хамт олон энэ шувуунд “Азхүү” хэмээх нэр өгчээ. Азхүү хэмээх хотон шувуу нь өдөрт 3-4 загас иддэг. Анх олоход 6 кг байсан бол одоо 7.5 кг жинтэй болжээ. Хоёр өдөрт нэг удаа ванны усыг сольдог бөгөөд үүнд 200 гаруй литр ус ашигладаг гэнэ. Тус шувууг зургадугаар сард Хар-Ус нуур орчимд тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлэхээр төлөвлөж байна. Хамгийн сүүлд Хар ус нуурт хийсэн судалгаагаар 62 хотон өндөглөн зусаж байгаа билээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...