Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарч хөл хорио тогтоосонтой холбогдуулан зарим аж ахуйн нэгж, байгууллага, , иргэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх хандлага гарчээ. Иймээс тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй хөөрөгдөхгүй байхыг уриалж, үнэ хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулжээ.