Ө.Батзул дэлхийн чансааны гуравт бичигдэв

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн сард болсон тив тивүүдийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн чансааны оноог шинэчлэн гаргасан. Эрэгтэйчүүдийн 97 кг-д БНХАУ-ын Шиань хотод болсон Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Өлзийсайханы Батзул 44 оноогоор жиндээ гуравдугаар байрт бичигдэв. Энэ жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев 80 оноогоор тэргүүлж, түүний гол өрсөлдөгч “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдер 78 оноогоор аман хүзүүдэж буй.
Энэ сарын 24-25-нд болох Сассаригийн ОУТ, ирэх долдугаар сарын 12-14-нд болох Яшар Догугийн нэрэмжит ОУ-ын тэмцээнд дэлхийн чансааны оноо олгох юм. Дээрх хоёр тэмцээний дараа дэлхийн чансааны оноог нэгтгэж ирэх есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ-д жин тус бүрт эхний дөрвөн байр эзэлсэн тамирчин хэсгээ толгойлно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...