ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар 120 хүн ажиллаж байна

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “МУ-аас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл  бөгөөд эсрэгээрээ ОХУ-аас хил  даван манай улсад ой, хээрийн түймэр орж ирсэн байна. Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Хашлага ” гол /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ОХУ-аас … дугаар тэмдэгтээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2019.04.22-ны өдрийн 15:13 цагт Хэнтий аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Одоогоор түймрийн голомтыг унтраагаагүй байгаа ба түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатсан  байна. Түймрийг унтраахаар  Хэнтий аймгийн онцгой байдлын газрын ОБГ-25 алба хаагч, Биндэр сумын 37 иргэн, Батширээт сум-16 иргэн, ХЦ-ийн 0287 ангиаас 16 албан хаагч, ХХТХГ-6 ажилтан, ҮАБ-аас 20 албан хаагч, нийт 120 хүн 5 автомашинтай ажиллаж байна. Мөн түймрийн голомт руу ОБГ-аас 3 бүлгийн 36 албан хаагч, 4 автомашинтай очиж үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...