Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авч, мэндчилэв.


Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Бараалхалтын эхэнд ноён Ли Көчян БНХАУ Монголын талтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж ирснийг цохон тэмдэглээд “БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хийж буй Төрийн айлчлал нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байна. Халуун дотно хүлээн авч буйд баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сайд Г.Дамдинням: Шатахуунаа хэмнэхийг уриалж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан зарим салбарын...

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон...

Непалд үер бууж 160 хүн нас барж, 400 хүн сураггүй боллоо

2026 оны 8-р сарын 26-нд Непалын хойд хэсэгт хөрсний...

Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал зэрэг хуурамч зараар төөрөгдүүлж, интернэт банк руу нь халддаг бүлэг этгээдийг баривчилжээ

Хуурамч урамшууллын зар байршуулж, иргэдийн интернет банкинд фишинг халдлага...