“ШИНЭ ХӨДӨӨ” төсөл Булган аймагт хөтөлбөр болон хэрэгжинэ

Засгийн газрын гурван тулгуурт бодлогын нэг болсон “Шинэ хөдөө төсөл” өнгөрсөн жилээс Булган аймгаас эхлэн хэрэгжиж эхэлсэн бол энэ жил хоёрдох жилдээ үргэлжлэн хэрэгжих гэж байна. Төслийг энэ жилээс Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймагт хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Булган аймгийн хувьд өнөөдөр аймгийн ИТХурлаараа “Шинэ хөдөө” төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг хэлэлцэж батлах юм.

Шинэ хөдөө төслийн гол зорилго нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох явдал бөгөөд иргэдийн хувьд төслийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж байгаа юм байна. Шинэ хөдөө төслийн хөтөлбөрийн хүрээнд ХАА-н чадамжиид суурилсан үйлдвэрлэл явуулах хүний нөөцийг чадавхжуулах. Малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх цөм сүрэг бүрдүүлэх. Эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх. Хүнсний ногоо жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал болон хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг бий болгох зэрэг ажлууд хийгдэхээр тусгагдсан байна. Булганчууд алдар гавьяа, ажил үйлсээрээ анхдагчдын буухиаг залгуулж “Шинэ хөдөө” төсөл тус аймгаас эхлэн хэрэгжиж өнөөдөр хөтөлбөрөө батлахад бэлэн болоод байна.

Засгийн газрын гурван тулгуурт бодлогын нэг болсон“Шинэ хөдөө төсөл” өнгөрсөн жилээс Булган аймгаас эхлэн хэрэгжиж эхэлсэн бол энэ жил хоёрдох жилдээ үргэлжлэн хэрэгжих гэж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...