Галдан Бошгот хааны хойчис газар нутгаа хамгаалан бослоо

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн сонгон шалгаруулалтыг аж ахуй нэгжүүдийн дунд зарласан байдаг.
Сонгон шалгаруулалтын үр дүнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших нутгийнхны нэрлэж заншсанаар Намарзан багийн Түлэнхий бэлчир гэх газрыг Алтан уул-2 нэртэйгээр “Андерграунд голд майнинг” ХХК-д 4792.23 га газрыг, Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Үнэгт нэртэй 1614.4 га бүхий талбайг “ГД трейд” ХХК-д тус тус олгожээ. 


Сонгон шалгаруулалтанд шалгарсан компаниуд эхнээсээ тухайн сумдын нутаг дэвсгэрт заагдсан талбайд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байсныг нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж сумын удирдлагууддаа хандаж 200 гаруй хүний гарын үсэг бүхий өргөдлийг өргөн барьсанаар сумын Засаг даргын мэдэгдлийг “Андерграунд голд майнинг” ХХК-д 2019 оны 4-р сарын 22-ны өдөр хүргүүлсэн байна. Тухайн компанид хаягласан мэдэгдэлд “Алтан уул-2” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл нь холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчсөнийг онцлоод 2019 оны 4-р сарын 22-ны өдрийн 19 цагт багтан хайгуул хийхээр бэлтгэж байсан техник хэрэгсэл, гэр, машинаа тухайн газраас нүүлгэж чөлөөлж өгөхийг мэдэгдсэн байдаг.
Гэвч хүргүүлсэн мэдэгдлийн хариу албан ёсоор ирээгүй, заасан хугацаанд тухайн газрыг компанийн зүгээс чөлөөлөөгүйн улмаас Эрдэнэбүрэн сумын удирдлагууд, малчид, ард иргэдийн төлөөлөл нийлсэн 50 орчим хүн “Албадан буулгах тухай” сумын Засаг даргын захирамжийг танилцуулж, албадан буулгах үйл ажиллагааг зохион байгуулж газрыг хүчээр чөлөөллөө. 

Ойрдын их хаан Галданбошготын хойч үедээ захисан “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээх сургаалийг нутгийн иргэд онцлоод хууль зөрчсөн, сумын зөвшөөрөлгүй, иргэд олон нийтийн санал аваагүй үйл ажиллагаа явуулж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байлаа.
МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас тухайн суманд огт байхгүй нэршлээр нэрлэсэн “Алтан уул-2” хэмээх газар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоод байгаа. Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн нутаг Түлэнхий бэлчирт хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үе хүртэлх түүхийн нандин өв бүхий 38 дурсгал, өвөг дээдсийн оршуулгын газар бүхий тухайн сумын ард иргэдийн нандигнан хайрлаж ирсэн газар гэдгийг тэд онцолж байсан. Цаашид сум орон нутгийнхаа газар шороог хууль бусаар хөндүүлэхгүй байх тал дээр тууштай тэмцэнэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Эх сурвалж: newkhovd.mn

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...