Японд нээгдсэн этгээд музей хөл ихтэй байна

Дэлхий дээрх сонин хачин зүйлсийг алийг тэр гэх вэ. Японд саяхан “Unko” буюу японоор “Баас” нэртэй этгээд музей нээгджээ. Токиогоос 40 км-ийн зайтай, Ёкохама хотод байрлах энэ музейг нээгдсэнээс нь хойш 10 мянган  орчим хүн үзжээ.
Энд тод, тод өнгийн баасны дүстэй сувенирүүд байх бөгөөд сандалны оронд жорлонгийн суултуурууд байна. Баасны дүрстэй чихэр, элдэв амттан, ундаа амталж болохоос гадна мөн л тийм сэдэвтэй тоглоом тоглож, микрофоноор “Unko” гэх үгийг орилж болно.
Энэ бол  музей гэхээсээ илүү, энтертайнмэнт. Дэлхий дээрх хамгийн анхных гэдгээрээ онцлогтой гэж “Unko”-ын менежер CNN-д ярьжээ.
Энд чөлөөтэй зураг, бичлэг хийж, түүнийгээ сошл ертөнцөд байршуулахыг зөвшөөрдөг  бөгөөд инстаграммаас тус музейтэй холбоотой зураг мэдээллүүд дүүрэн олдоно.
“Unko”-д орж үзэхэд том хүн 16$,  хүүхэд 9$ төлөх юм байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...