Ким Жон Ун Путинтэй уулзахаар хувийн галт тэргээрээ ОХУ-ыг зорилоо

ОХУ болон БНАСАУ-ын удирдагч нарын уулзалт энэ сарын  сүүлээр болж магадгүй гэж олон  улсын хэвлэлүүд мэдээлж байсан.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Хойд  Солонгосын  удирдагч Ким Жон Ун нарын уулзалт  маргааш Владивосток хотод болохоор болжээ. Ким Жон Ун  Путинтэй анхны уулзалтаа хийхээр хувийн галт тэргээрээ явах гэж байгааг Хойд Солонгосын төв хэвлэл мэдээллээ. Гэхдээ уулзалт  яг хаана болох, хэдэн цагаас эхлэх зэрэг мэдээллийг өгсөнгүй.

Кремлээс ч пүрэв гарагт Владивостокт уулзалт болно гэдгээс өөр энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Ямартай ч энэ уулзалтаар  Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн асуудлаар ярилцана гэж Кремлийн зүгээс мэдэгдсэн.  Вьетнамд болсон БНАСАУ, АНУ-ын уулзалтаар Ким Жон Уны  Доналд Трамптай хийж байсан хэлэлцээ нь бүтэлгүйтсэн тул БНАСАУ-ын зүгээс өөр гарц, дэмжлэгийг хайж Путинтэй уулзаж байгаа гэж судлаачид дүгнэж байна.

Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков, Солонгосын хойгийн нөхцөл байдал сүүлийн саруудад харьцангуй эерүү байгаа тул ОХУ энэ байдлыг бататгах, аливаа боломж бололцоог дэмжинэ гэж мягмар  гарагт сэтгүүлчдэд өгсөн яриандаа дурджээ.

Ямартай ч Владивтосток хот умардын удирдагчийн хүлээж авахад бэлдэн хоёр орны далбаагаар зам,  төв талбайгаа чимээд  байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Доналд Трамп Ким Жон Унд захидал илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын  ерөнхийлөгч Доналд Трампаас...

БНАСАУ-ын удирдлагуудын кибер гэмт хэргүүдийн талаарх мэдээлэлд АНУ шагнал амлалаа

Америкийн Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний хууль бус нийлүүлэлт,...

АНУ Умард Солонгост сануулга өгч эхэллээ

Пхеньян өнгөрсөн пүрэв гарагт хол тусгалын янз бүрийн зэвсгээр...

Ким Жон Ун өөрийн байр суурийг АНУ-д дамжуулж өгөхийг Путинээс хүсчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын...