УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “ЭРДЭНЭС- ТАВАНТОЛГОЙ” ХК-д ажиллалаа

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр нарын хүмүүс 4 дүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэс- Тавантолгой” ХК-д ажиллалаа. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй дэд захирлууд, хэлтэс, албадын дарга нар үйл ажиллагаа, хэтийн төлөв, зорилго зорилтынхоо талаар танилцуулав.
Өдгөө 800 орчим ажилтантай “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгасан. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн юм. Үүгээр тогтохгүй төрийн өмчит компанийн хувьцааг анх удаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах өндөр зорилт тавин, бэлтгэл ажил 60 орчим хувьтай байгааг Б.Ганхуяг захирал хэлсэн юм.
Дэд сайд Д.Загджав компанийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцсаны дараа удирдлагуудад нь зарим үүрэг чиглэл өглөө. Тэрбээр мөн ““Эрдэнэс- Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар хичээн ажиллаж байгаа нь маш том дэвшил. Цаашид нүүрсээ баяжуулан, чанарыг нь сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай. Та бүхэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа улам бүр сайжруулаарай. Та бүхэнд итгэж байна” гэлээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...

“Эх оронч Дархан” аяны хүрээнд 1154 эрэгтэй  сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

Дархан-Уул аймгийн ИТХ, АЗДТГ, Цэргийн штабаас санаачлан хэрэгжүүлж буй...

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай 19 жүдоч өрсөлдөнө

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази...