Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо есдүгээр сарын сүүлчээр болно

Монгол Улс, БНХАУ–ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Монгол-Хятадын ЭКСПО” арга хэмжээг 2 жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон. Тунхаглалын хүрээнд энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ-наас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотноо 2015, 2017 онд тус тус амжилттай зохион байгуулсан.

ХААХҮ-н сайдын удирдлагаар 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ӨМӨЗО-ны Хөххот, Улаанцав хотуудад “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дах удаагийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахаар ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн тэргүүтэй яамны удирдлагууд хамтрагч талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн арга хэмжээний хувьд “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжицгээе” уриан дор Үзэсгэлэн худалдаа, Хөрөнгө оруулалт, Хурал форум, Соёлын солилцоо гэсэн 4 чиглэлээр 20 гаруй салбар арга хэмжээг зохион байгуулаах тохиролцлоо. “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дах удаагийн арга хэмжээнд үндсэн зочин орноор Япон Улс, БНСУ уригдаад байна. Мөн энэ жилийн хувьд Монгол-Хятадын Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн ОУ-ын форум, Ноолууран хувцасны загвар, дизайны уралдаан, тэмцээнийг шинээр зохион байгуулахаар боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...