“Huawei” АНУ-ын эсрэг шүүхэд зарга мэдүүллээ

БНХАУ, АНУ-ын худалдааны дайн үргэлжилсээр байна. Энэ дайн буюу хоёр талын  сөргөлдөөнд Хятадын “Huawei” компани гол нэгэн  бай нь болоод буй. АНУ-ын тал өмнө нь “Huawei” компанийг тагнуулын үйл  ажиллагаа явуулдаг, Ираны эсрэг хоригийг зөрчсөн гэх мэт үндэслэлээр шүүхэд хандсан бол энэ удаад “Huawei”-ын тал АНУ-ын  эсрэг шүүхэд ханджээ. Тэд  АНУ-ын тал тус компанийн бизнесийн амжилтыг ийнхүү  үгүйсгэж буйд харамсч буйгаа илэрхийлээд АНУ-ын  эсрэг зарга мэдүүлж буйгаа мэдэгдлээ.

“Бойнг” компанийг АНУ-ын засгийн гараас татаас авдаг гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл үүнтэй адил АНУ-ын тал “Huawei” компанийг БНХАУ-ын Засгийн газраас их хэмжээний татаас авдаг гэж буруутгаж байгаа  юм.

1980-аад оны сүүлээр Хятадын орон нутгаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Huawei” компани өдгөө 180 мянган ажилтантай, 2018 онд гэхэд 100 тэрбум долларын орлого олсон  дэлхийн хэмжээний компани болоод байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...