Францын тэргүүн баячууд Парисын дарь эхийн сүмээ сэргээн засахад хандив өргөсөөр байна

13 дугаар зуунд баригдсан, 850 жилийн настай Готик хэв маягийн Католик сүм Нотр Дам буюу Парисын  дарь эхийн сүмийн зарим хэсэг түймэрт өртсөн нь Францчуудыг ихээхэн цочирдуулсан. Нотр Дам бол бидний түүх төдийгүй дэлхийн ч түүхийг  өгүүлэх хосгүй үнэт өв хэмээн тэд харамсан өгүүлж буй юм. Францын тэргүүн баячууд тус сүмийн сэргээн засалтад эхнээсээ хандив өгч эхэлжээ.

Тухайлбал, Францын  тэрбумтан, “Gucci”,”Yves Saint Laurent” зэрэг брэндүүд үйлдвэрлэдэг “Kering” группын эзэн Франкойз Хэнри Пинаулт 100 сая еврог сүмийн сэргээн засалтад зориулан хандивлахаа твиттерээр мэдэгдлээ. Тэрээр жүжигчин Сальма Хаекын нөхөр юм.

Мөн “Dior” зэрэг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг LVMH группын эзэн Bernard Arnault 200 сая евро хандивлахаар болсон байна.

French luxury group LVMH Chairman and Chief Executive Officer Bernard Arnault presents the group’s annual results for 2018 at the LVMH headquarters in Paris, on January 29, 2019. (Photo by ERIC PIERMONT / AFP) (Photo credit should read ERIC PIERMONT/AFP/Getty Images)
Үүнээс гадна гадрын тос, газын “Tota”l компани 100 сая евро, зөвлөх үйлчилгээний “Capgemini” фирм нэг сая еврог  хандивлаж,  түүхийн үнэт өвөө сэргээхэд хувь нэмрээ оруулахаар  амалжээ. “Crédit Agricole”банк зэрэг бусад  франц компаниуд  ч  хувьнэмрээ оруулж  нийт одоогоор 700 сая доллар сүмийн сэргээн засахад  зориулж цуглараад  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан...

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...

Хархорум хотын тал хувь нь ногоон байгууламжтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт,...

Марафончид замынхаа 10 хувийг туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер,...