“100 буудалт даамын 1000 сурагч” тэмцээн эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар дунд сургуулийн 50 жилийн ойн нэрэмжит “100 буудалт даамын 1000 сурагч ” тэмцээн өнөөдөр эхэллээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц. Төрхүү уг сургуулийн сурагчдын дунд энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 1000 хүүхэд оролцуулахаар төлөвлөсөн ч 100 буудалт даамаар оюун ухаанаа сорин өрсөлдөх сонирхолтой илүү олон хүүхэд бүртгүүлжээ. Тодруулбал, уг тэмцээнд 1208 хүүхэд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

Мэдээллийн технологийн эрин үед цахим орчин дахь зохисгүй хэрэглээ гаарч, донтолтын түвшинд хүрсэнд эцэг  эхчүүд санаа зовинох болсон. Ийм цаг үед хүүхдүүдийг цахим орчноос холдуулж,  оюуны спортоор хичээллүүлж буйд эцэг эхчүүд талархалтай хандаж байв.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...