Сунгалттай гадаад паспорттой иргэдэд Арабын Нэгдсэн Эмират улс виз олгохгүй гэв

НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2016 оны  тогтоолын дагуу сунгалттай паспорттай иргэдэд 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттай гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд гадаад улсын виз мэдүүлэх болон тухайн улсын хилээр нэвтрэхэд паспортыг сүүлийн 10 жилийн дотор авсан байх, паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх, мөн визтэй улсад зорчих тохиолдолд 2-3 хоосон хуудастай байх зэрэг түгээмэл шаардлага тавигддагийг анхааралдаа авч, хариуцлагатай хандахыг ГХЯ-наас зөвлөж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...