Алдарт дизайнерын “охин” дэлхийн хамгийн тансаг муур

Алдарт дизайнерын эрх энэ муур өөрийн хувийн бие хамгаалагч, тогооч, хоёр асрагчтай дэлхийн хамгийн тансаг амьдралтай муур  байсан  бол удахгүй нэмээд хамгийн баян муур болно. Түүний эзэн Карл Лагерфелд гэрээслэлдээ өөрийн 150 сая паундын тодорхой хэсгийг муурандаа гэрээслэн үлдээжээ.

Өдгөө долоон настай Чүпэтте гэх нэртэй энэ муур өглөө бүр 06.30 цагт сэрээд үсээ самнуулж /өдөрт зургаан удаа үсээ самнуулдаг бод доо/, нүдээ тусгай цэвэрлэгчээр цэвэрлүүлдэг бөгөөд муурын иога хүртэл хийдэг байна. Зөвхөн эзнийхээ хамт хувийн онгоцоор нь Louis Vuitton зэрэг тансаг зэрэглэлийн хувцасаар дүүрсэн ачаатайгаар дэлхийн олонд оронд аяласан энэ муур Япон брэнд Shu Uemura-д хийлгэсэн “Chupette”  нэртэй гоо сайхны хэрэгслүүдтэй.

Лагерфелд 2015 онд өгсөн нэгэн  ярилцлагадаа, тэр минь өв залгамжлагч, өөрийн гэсэн багахан хөрөнгөтэй гэж хэлж байсан удаатай.

Гэхдээ энэ бол эзнээсээ өв залгамжилсан  цор  ганц азтай муур биш. Дизайнер Александр Маккүин гурван нохойдоо 50 мянган евро гэрээслэн үлдээсэн бол, хөтлөгч Опра Уинфри нохойдоо 30 сая паунд гэрээслэнэ  гэдгээ урьдчилан мэдэгдсэн. Анх 1931 онд АНУ-ын баян өв залгамжлагч хатагтай Элле Вэндэл нохойндоо 15 сая паунд гэрээслэн үлдээж байсан нь тухайн үедээ их дуулиан  болж байжээ.

 

 

 

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...