Мадуро: АНУ-ын энэ үйлдэл дотоодод нь хагалан бутаргах гэсэн өдөөн хатгалга

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Бразилтай хиллэдэг хилээ хаана гэдгээ мэдэгдлээ. Мөн энэ долоо хоногт агаарын тээвэр болон Карибын тэнгисийн Корсоу арал буюу Венесуэлийн хойд хил орчмын усан тээврийн замыг ч хаана гэв. Түүний өрсөлдөгч Жуан Гуайдо улс орныхоо хүнд хэцүү энэ цагт хоол хүнс, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн зэрэг багтсан АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг авахаар шийдсэн нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Мадуро хүмүүнлэгийн ийм тусламж хэрэггүй гэдгээ төв  телевизээрээ дамжуулан мэдэгдсэн байна. Жуан Гуайдо хүмүүнлэгийн  тусламжийг Корсоу болон Бразилтай хиллэсэн хэсгээр оруулж ирэхээр төлөвлөсөн учир  Мадуро ийнхүү тэдгээр хэсгүүдийн хилийг хааж буй аж.

АНУ-ын энэ үйлдэл бол биднийг дотоодод нь хагалан бутаргах гэсэн өдөөн хатгалга гэж Мадуро хэлжээ.

Жуан Гуайдогийн зохион байгуулалтаар чиргүүл бүхий ачааны тэргүүд тусламж авчрахаар өнгөрсөн пүрэв гарагт нийслэл Каракас хотоос Колумбатай хиллэсэн тус улсын хилийн зүг хөдлөсөн юм. Тэд бямба гарагт буцаж хилээр орж тусламжаа авчирна гэсэн ч Мадуро АНУ хүмүүнлэгийн тусламж нэрийдлээр тус улс руу цэргүүд оруулж ирэх магадлалтай хэмээн үзэж байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...