Гадаргын ус ширгэж байгаа нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой юу?

Лийд төгсөгчдийн зарим төлөөлөл Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс зохион байгуулсан “Олборлох салбарын өгөгдөл” дата анализын сургалтын хүрээнд олж авсан мэдээлэлд тулгуурлан дараах дүн шинжилгээг хийснээ толилуулж байна.

Дүн шинжилгээнд ашигласан тоо баримтыг Үндэсний статистикийн хорооны www.1212.mn веб сайт болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлангийн систем e-reporting.eitimongolia.mn зэргээс авсан болно.

Тус дата анализын зорилго нь газрын гадаргын усны багасалт (ширгэлт) уул уурхайн үйл ажиллагаа ихээр явуулдаг аймгуудад илүүтэй ажиглагдаж буй эсэхийг тодорхойлоход оршино.

ҮСХ-ны 2017 онд хийсэн газрын гадаргын усны тооллогоор Монгол орны хэмжээнд нийт 20018 гол горхи, булаг шанд, рашаан, нуур тойром байжээ. Тэдгээрээс 1528 нь буюу 7 орчим хувь нь ширгэсэн байна. /Зураг 1/

1

Зураг 1-г илүү тодорхой харуулсан инфографикийг эндээс үзнэ үү.

Тэдгээр ширгэсэн гадаргын усыг төрлөөр нь авч үзвэл булаг шанд дийлэнхийг эзэлж байна. /Зураг 2/

2

Зураг 2-г илүү тодорхой харуулсан инфографикийг эндээс үзэх боломжтой.

Гадаргын ширгэсэн усны тоо хэмжээг аймаг тус бүрээр харуулбал 2017 онд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хамгийн их буюу 265 гол горхи, булаг шанд, рашаан, нуур тойром ширгэсэн байна. Хэнтий, Төв, Архангай, Өвөрхангай аймгууд ширгэсэн гадаргын усны тоогоор удаалж байна. /Зураг 3, эхний хэсэг/

Харин тус аймгууд дахь уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоог зураг 3-н арын хэсэгт харуулж байна. Хамгийн их гадаргын ус ширгэсэн Дорнод, Хэнтий, Төв, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь зэрэг 7 аймгийн 3-т нь (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл) тусгай зөвшөөрлийн тоо тун бага байна. Гэвч Дорноговь, Төв аймгуудад тусгай зөвшөөрлийн тоо их, бусад аймгуудад дунд зэрэг хэмжээтэй байна.

Copy of Copy of Grid of column charts

Дээрхээс дүгнэж үзвэл “газрын гадаргын усны багасалт (ширгэлт) нь уул уурхайн үйл ажиллагаа ихээр явуулдаг аймгуудад илүүтэй тохиохгүй” байгаа нь харагдаж байна.

Зураг 3-г илүү тодорхой харуулсан инфографикийг эндээс харах боломжтой.

Зураг 4-өөр ширгэсэн гадаргын усны хэмжээг аймгуудаар харуулсаныг газрын зураг ашиглан толилуулж байна. Зураг 4-г илүү тодорхой харуулсан инфографикийгэндээс харах боломжтой.

4

Газрын гадаргын ус хамгийн ихээр ширгэсэн 7 аймгийн усыг усны төрлөөр нь ангилан харвал “булаг шанд” давамгайлж байна. Гэхдээ аймаг бүрт ялгаатай. Тухайлбал Дорноговь, Архангай, Өвөрхангай, Төв аймагт “булаг шанд” илүүтэй ширгэсэн бол Дорнод, Хэнтий аймагт “нуур тойром”, харин Хөвсгөл аймагт “гол горхи” ширгэсэн байна.

Зураг 5. Газрын гадаргын ус хамгийн ихээр ширгэсэн аймгууд, усны төрлөөр

Multi-step alluvial

Илүү тодорхой харуулсан инфографикийг эндээс үзэх боломжтой.

Жич: Дээрх дүн шинжилгээ нь зөвхөн нээлттэй байгаа 2 үзүүлэлтийг (ширгэсэн газрын гадаргын усны тоо хэмжээ аймгуудаар, уул уурхайн ашиглалтын лиценз бүхий компанийн тоо хэмжээ аймгуудаар) хооронд нь харьцуулсан үр дүн болно. Газрын гадаргын усны ширгэлтэд нөлөөлөх олон хүчин зүйл бий бөгөөд тэдгээрийг нягталж, тооцсоны үндсэн дээр тодорхой дүгнэлтийг хийх нь тохиромжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...