МАН-ынхан толхилцож дууссан уу, эсвэл тохиролцоо дөнгөж эхэлж байна уу

УИХ-ын үйл ажиллагааг хоёр сар гацаасан улс төрийн үйл явдлыг намжаахын тулд М.Энхболдыг огцруулах ганцхан зорилготой хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барив. Лу.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд төсөл өргөн барьсны маргааш нь жагсаал зохион байгуулж хүч нэмэв. Жагсаал болсон өдрийн орой Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах зорилго бүхий хуулийн төслийг өнөөдрийн дотор хэлэлцэж батал гэж УИХ-д тулгав.

Сандал суудлаасаа ховхорч өгдөггүй М.Энхболд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж батлахыг дэмжиж байгаагаа хэлэв. ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байхад гишүүн Ё.Баатарбилэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос УИХ-ын дараагийн даргад хэнийг тохиролцсон юм бэ хэмээн тулгуухан лавлав. Даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн бойкот дууссан, одоо саад гацаагүй парламентын ажил хэвийн үргэлжилнэ гэсэн боловч маргааш  өдөр нь нэг ч Байнгын хороо хуваарийн дагуу хуралдаан хийсэнгүй.

Энэ бүх шил шилээ дагасан үйл явдлаас харахад УИХ-ын нэр бүхий 40 гишүүний УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлага тавин зарласан бойкот дууссан гэж ойлгомоор. Гэтэл мягмар гарагт товлогдсон Байнгын хороодын хуралдаан болоогүйгээс харахад УИХ-ын ажил гацаатай хэвээр л байна. Харин бүр нөгөө талаас нэгэнт огцрох нь тодорхой болсон М.Энхболд болон түүний тойрон хүрээлэгчид УИХ-ын даргын суудлыг өөрсдийн квотдоо үлдээхээр яриа хэлэлцээ сэм хийж байна гэлцэх боллоо. Нэг бойкот зогссон ч М.Энхболдын суудлыг хэнд өвлүүлэх вэ гэсэн тохиролцоо дөнгөж эхэлж байх шиг.

Жагсаалыг жагсаалаар дардаг шиг бойкотыг бойкотоор хясдаг эрх баригчдын мартагдсан улс төр эргэн сэргэж байгаа бололтой. Толхилцооноос тохиролцоо руу шилждэг ийм маягийн улс төр өмнө нь байсан, одоо үргэлжилж байна. Сүүдэрт нь УИХ-аар хэлэлцэх шаардлагатай олон төсөл хойшилсоор. Бас нийслэлийн ИТХ-д ч халдвар нь хүрч, хотын даргаа томилж чадахгүй гацаж орхив. Хамгийн гол нь өнөөх муу нэртэй луу данст М.Энхболдыгоо албан тушаалаа өгч амжаагүй байхад сандал ширээг нь хуваахаар улайран бойкотолж байгаа нь араатнуудын амьдралыг санагдуулах мэт.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...