УИХ-ын гишүүн Лу.Болд АН-ын гишүүнээс татгалзаж байгаагаа бичгээр мэдэгджээ

Засгийн газрыг огцруулах АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн улс төрийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг 4 жилийн хугацаатайгаар АН-ын гишүүнээс түдгэлзүүлж, Лу.Болд, Д.Муратыг мөн 4 жил хүртэл хугацаатайгаар АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах сахилгын шийтгэл ногдуулснаа мэдэгдсэн.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд: “УИХ-ын гишүүний хувьд ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна” гэдгээ мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Лу.Болд: “Би хуулийн маш  тодорхой заалтад үндэслэн бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж цаг хожиж байна. Мөн УИХ-ын дарга руу явуулахгүй гэсэн. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна.  Эхлээд би Ардчилсан намаас хамааралгүй гэдгээ батална. 60 тэрбумынханы халаасны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, 18 жилийн турш зүтгэсэн Ардчилсан намаасаа татгалзах өргөдлөө өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэд өгчээ.

Лу.Болд 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаасаа хойш Ардчилсан намтай амьдралаа холбосон байдаг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн нэрэмжит 12 дахь уралдааны шилдгүүд тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн 03-р сарын 06-нд буюу...

Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын...

Аппликэйшний эрх нэмэгдүүлж өгнө гэж хуурч хувийн мэдээллийг нь аваад залилжээ

Эрхэлсэн тодорхой ажилгүй Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary...

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум,...