Нийслэлийн түүхийг агуулсан гурван боть номын нээлт боллоо

Монгол Улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх онд тохиох юм. Түүхт ойг угтан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Төрийн архивт хадгалагдаж байгаа НЗДТГ-ын хөмрөг дэх баримтаас нийслэлийн түүхэнд холбогдох нэн чухал баримтуудыг судлан илрүүлж, судлагааны эргэлтэд оруулах, олны хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бэлтгэх, хэвлүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах захирамж гаргаж, энэхүү гурван боть номыг гаргах ажил эхэлсэн юм.

Нийслэлийн архивт хадгалагдаж байсан 1921-1950 оныг хүртэлх 20 мянга гаруй монгол бичгээр үйлдсэн баримтыг судлан хөрвүүлж, 586 баримтыг энэхүү гурван боть ном дотор багтаажээ. Дараагийн боть номууд удахгүй гарах аж.

Дээрх баримтуудын 80-аас доошгүй хувь нь анх удаа эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд орж буй баримтууд аж. Ажлын хэсгийн зүгээс Үндэсний төв архив болон бусад архив, музей зэргээс хотын түүхэнд холбогдох баримтуудыг судалж, багтаахыг оролдсон байна. Мөн өмнө нь нийтлэгдээгүй, судалгаанд зайлшгүй чухал буюу судлаачдын анхаарлыг татахуйц баримтуудыг энэхүү гурван боть эмхэтгэлд багтаахыг хичээн ажилласан гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлж байв.

Түүнчлэн уг эмхэтгэлд манай нийслэлийн түүхэнд холбогдох баримтууд, Монгол Улсын хэмжээгүй эрхт эзэн хаан, хэмжээт эрхт эзэн хааны буулгасан зарлиг, Засгийн газар, Монгол Ардын Намаас гаргасан тогтоол, шийдвэрийн Нийслэл хүрээтэй холбогдох баримт сурвалжууд, БНМАУ-ын Их Хурал, Засгийн газар, МАХН-ын Төв Хороо, Улаанбаатар хотын захиргаа, Намын хорооноос гаргасан шийдвэрүүдийг багтаасан юм.

Нийслэлийн түүхийн нэн ховор баримтуудыг судалгааны эргэлтэд оруулах, хойч үедээ таниулах энэхүү ажилд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Ажлын хэсэг, болон бусад байгууллага, эрдэмтэд, судлаачид оролцжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан...

“Мазаалай” нэртэй CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ хийв

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700...

АН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын...

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...