Иргэний зориг ногоон нам Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байна гэв

Иргэний Зориг Ногоон нам Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: Монгол Улс урагшлах бус дотоод зөрчилтэйгээ зууралдан хөгжих боломжоо өдөр, хоногоор алдсаар байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд улс орны эрх ашиг гэхээсээ өөрсдийн амь зуулга, эрх ашгийг ямагт урьтал болгон эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэн зууралдаж, төрийн машин зүй ёсоор ажиллах чадваргүй боллоо.

Үр дүнд нь ШУДАРГА ЁС тэдэнд ялагдсаар байна. Нийгэм тэсрэхэд бэлэн болжээ. Эрх мэдлийн төлөөх өөр хоорондын толхилцоон нь хэдэн ч Засгийн газрыг огцруулаад үр дүн гаргахгүй бөгөөд төрийн тогтолцооны гажуудлыг засахгүйгээр МОНГОЛ ТӨР хэвийн, тогтвортой, хариуцлагатай, итгэлтэй ажиллах боломжгүй юм. Иргэний Зориг Ногоон нам Монгол орны ахуй, ёс заншил, уламжлалыг шингээсэн төрт Улсаа эмхлэх үүднээс өнөөгийн Улсын Их Хурлыг нэн даруй тарааж, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, нийгмийн давхаргын төлөөлөл оролцсон Түр хурлыг байгуулж, Үндсэн хуулийг шинэчлэх саналаа дахин нотолж байна.

Иймд Түр хурлын бэлтгэл ажлыг хангах, нийгэмд тулгамдсан өдөр тутмын ажлаа хуульд зааснаар хэрэгжүүлэхийг М.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт үүрэг болгон Улсын Их Хурал сайн дураараа тарах нь зөв гарц болно гэж Иргэний Зориг Ногоон нам үзэж байна хэмээн дурджээ.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...