ЦЕГ-ын дарга С.Баатаржав ОХУ, БНХАУ-ын интерполын үндэсний товчооны дарга нартай уулзалт хийлээ

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус байгууллагад шинээр гишүүн улс элсүүлэх асуудлыг хэлэлцэж, Бүгд Найрамдах Вануату Улс нийт гишүүндийн 94.4, Бүгд Найрамдах Кирибати Улс нийт гишүүдийн 96.5 хувийн дэмжсэн санал авснаар Интерполын 193, 194 дэх гишүүн улсаар элссэн байна.

Мөн Косово тус олон улсын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлт гаргасан асуудлыг хэлэлцэж, хоёр удаа санал хураасан боловч нийт гишүүдийн гуравны хоёрын олонх дэмжээгүй тул Косово Интерполын гишүүн болж чадсангүй. Косово нь Интерполд гишүүнээр элсэх хүсэлтээ анх 2015 онд гаргаж байсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хэд хэдэн удаа хойшлуулж байсан юм.

ЦЕГ-ын дарга С.Баатаржав ОХУ, БНХАУ-ын интерполын үндэсний товчооны дарга нартай уулзалт хийлээ Arslan.mn

Косово Интерполд гишүүнээр элсэх асуудал нь Интерполыг улс төржүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1999 оны 1244 тогтоолыг зөрчиж байна хэмээн Серби тэргүүтэй улсууд үзэж байгаа бол, бусад улсууд Косово Интерполын гишүүнээр элссэнээр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа сайжирна гэсэн үзэл бодлыг илэрхийлсэн.

Түүнчлэн чуулганы хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй албаныхан интерполын Гүйцэтгэх хороонд Европ тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хошууч генерал Александр Прокопчук, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын Тэргүүн дэд дарга бөгөөд БНХАУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа генерал Дуан Дачи нартай тус тус албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хоёр орны цагдаагийн байгууллага болон Интерполын “Хослуулан нөхөрлүүлэх” төслийн хүрээнд Үндэсний төв товчоодын хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх, техник технологийн дэмжлэг авах талаар санал солилцлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...