Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих “Вансэмбэрүү-2018 үзэсгэлэн худалдаа болж байна

Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, бүтээлч хөдөлмөр, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү-2018” экспог зохион байгуулдаг уламжлалтай. Гурав дахь жилдээ зохиож буй эл үзэсгэлэн худалдаа энэ онд МҮОНРТ-ийн үзэсгэлэнгийн танхим /MNB event hall/-д энэ сарын 17, 18-ны өдрүүдийн 11.00-18.00 цагийн хооронд болж байна. Энэ жилийн үзэсгэлэнд 90 гаруй иргэн, аж ахуй нэгж, байгууллага бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байгаараа онцлог юм.

Тус экспогийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, Н.Амарзаяа, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Ц.Байгалмаа, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан оролцон хэлсэн үгэндээ “Энэ арга хэмжээг санаачлан гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн А.Ундраа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид байдаг. Та бүхний бүтээлч хөдөлмөрийн үр шимээр улс орон хөгжиж, иргэд ажил, орлоготой болдог. Монголчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн химийн элдэв хоргүй, цэвэр байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн байдгаараа дэлхийн зах зээлд гарах боломжтой. Тиймээс төр, засгаас зүгээс үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, зах зээлийн нээлттэй орчин бий болгох, орлого ашгийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого гаргаж, ажиллах ёстой гэж боддог юм. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ, ЗТГТ-аас орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэлийг дэмжих зэрэг цөөнгүй ажил зохион байгуулж байна. Хэдийгээр “жижиг, дунд” гэсэн тодотголтой ч жижиг зүйлээс том боломж эхэлдэг болохоор та бүхэн улс орны эдийн засгийн хөгжлийн эд эс нь шүү. Эцэст нь хэлэхэд хичээл, хөдөлмөр зүтгэл, хөгжил гурав хүйн холбоотой байдаг учраас та бүхэн хичээгээрэй, бид ч бас хичээж хамтын хүчээр уулс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулцгаая” гэв.

Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэн, аж ахуйн нэгжүүд талбайн түрээс өгөхгүй. Эсрэгээрээ “Шинэ санаа–Шилдэг бүтээл” уралдаанд оролцож, гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнуулах юм. Тодруулбал, шилдэг хоёр оролцогч АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэн болох юм.

Анхны “Вансэмбэрүү” экспог 2016 онд 30 гаруй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын оролцоотой зохион байгуулсан бөгөөд тухайн жилийн “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн эзнээр “Хас гутал”, “Эм Ар Эс Би” зэрэг компани шалгарч, Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан арьс, арьсан бүтээгдэхүүний Олон улсын үзэсгэлэн яармагт оролцож байсан юм.

Харин өнгөрсөн жилийн “Вансэмбэрүү-2017” экспод 50 гаруй үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцсоноос “Шинэ санаа-Шилдэг бүтээл”-ээр “Spirit of Nature” компанийн органик, арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгарч, Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан гоо сайхны салбарын үзэсгэлэн яармагт оролцож, туршлага судлан, бүтээгдэхүүнээ Азийн улс орнуудад сурталчлах, худалдан борлуулах боломж нээгдсэн.

Үндэсний үйлдвэрлэлээ хамтдаа дэмжин, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нийслэлчүүдэд танилцуулж буй  “Вансэмбэрүү-2018” экспог та бүхэн зорьж очоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.vansemberuu-expo.mnwww.facebook.com/vansemberuuexpo   цахим хаяг болон 99990495 лавлаарай.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...