Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг олон улсын жишигт хүргэнэ гэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан үргэлжилж байна. Үдээш хойшхи хуралдаанаар төлөөлөгчид Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2019 оны үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Ирэх оны үндсэн чиглэлийг таван бүлэгт хуваан, 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэрхэн хийх, мөн тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ямар ажил санаачилж буйг тодруулж байна.

Төлөөлөгчид ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгаж, шинээр барих ажлыг ирэх онд хэрхэн үргэлжлүүлэх болон ийтийн эзэмшлийн зам, талбайд дур мэдэн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг (мод, нүүрс гэх мэтийг худалдах) хүмүүсийг хэрхэн зохицуулах талаар лавлав. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ талаар “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах ажил ирэх онд үргэлжилнэ. Тулгарч буй зарим бэрхшээлийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан ажиллаж байгаа. Улаанбаатаj хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайд тавих хяналтаа сайжруулж, холбогдох арга хэмжээ авч байна” гэв.

Зарим төлөөлөгч асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.

Төлөөлөгч М.Эрдэнэтуяа: -Орлогод нийцсэн ногоон орон сууц барина гэсэн. Хэзээ, хаана, хэдэн айлын орон сууц барих вэ. Ам метр талбайн үнэлгээ нь хэд байх вэ. ТӨСК болон НОСК хаана хаана түрээсийн орон сууц барих вэ. Иргэдэд түрээслүүлээд өмчлөх журам хэзээ гарах вэ?

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд НОСК-ын дарга Б.Сүхбаатар: -Баянхошуу дэд төвд барих орлогод нийцсэн ногоон орон сууцны ажил үргэлжилж байгаа. Тухайн өрхийн орлогын 30 хувийг орон сууцанд зарцуулдаг байхаар тооцоод, түүнийг орлогод нийцсэн орон сууц хэмээн нэрлэж буй. Дэнжийн мянга орчимд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1080 айлын орон сууцыг ирэх онд барьж эхэлнэ. Мөн НОСК-аас Буянт-Ухаа орчимд орлогод нийцсэн орон сууц барихаар төлөвлөсөн. Үүнээс гадна Баянголын ам, Ханын материал, Морингийн даваа орчимд БНСУ-ын хөнгөлттэй зээлээр түрээсийн орон сууц барих юм. Барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ. ТЭЗҮ, зураг төслийг нь хийж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Цайз зах орчимд иргэдийн оролцоонд тулгуурлан ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр болсон. Барилгын ажлыг нь ирэх онд эхлүүлнэ.

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг: -2018 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд дүүрэг бүрт бизнес инкубатор төв байгуулна гэсэн байна. Хэдэн төв байгуулсан бэ. Мөн хороо бүрт цэцэрлэг, сургууль барина гэжээ. Хэрэгжсэн үү. Ундны усны хүртээмжийг сайжруулах ажил ямар шатандаа явна вэ. Хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлын явцыг танилцуулна вэ. Нийтийн тээврийн салбарт 400 автобус авна гэж үндсэн чиглэлд тусгасан байна. Яагаад дотоодын үйлдвэрлэгчдээс авч болохгүй байгаа юм бэ. Тусгай замын автобусны төсөл урагшлахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: -2018-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 52, АХБ-ны санхүүжилтээр 22 цэцэрлэг барина. Ингэснээр хороо бүр цэцэрлэгтэй болж, хүртээмж нь олон улсын жишигт нийцэх юм.

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү: -Манай газар худгуудын ашиглалтыг хариуцдаг. 500 метр тутамд худаг байгуулах болон өндөрлөг газарт шинээр худаг гаргах нь бэрхшээл дагууж байгаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Автобусны насжилт дууссан тул шинэчлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа. Бид 1000 автобусаар шинэчлэл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй. Угсралтын чанарт тавих зарчмыг сайжруулахгүй бол авсан хойно асуудал дагуулж мэднэ. Тиймээс хотын захиргаа захиалга өгөхгүй байгаа юм. Бид худаг гаргахаар төсөвт хөрөнгө тусгахгүй байгаа. Түүнд ажиллаж буй хүнийг цалинжуулахаас авхуулаад бэрхшээл олонтой. Ус сувгийн газарт дарамт учруулдаг. Хот замбараагүй тэлсний улмаас уулын оройд худаг гаргах шаардлага тулгараад байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: -Аливаа ажлыг хийхэд алдаа, гарна. Бид алдааг нь засаж, тусгай замын автобусны төслийг түргэвчлүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...