Б.Батзориг сайдыг огцруулж, гишүүдээр авсан зээлийг нь буцаан төлүүлэхээр боллоо

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниуд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан баримт дэлгэгдэж, шуугиан дэгдсэн. УИХ дахь АН-ын бүлгээс ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийн сангаас гэр бүлдээ дэмжлэг үзүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдээд байв. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хариуцлага тооцохоор болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэхдээ нийгэмд шударга ёсыг тогтоох амлалт өгч байв. Эрх баригчид албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудалд холбогдсон салбарын сайд Б.Батзоригийг огцруулахаар болж, орон нутгийн удирдлагуудыг шалгахаар болжээ. Товчоор хэлэхэд

1. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мөнгийг бүгдийг эргэн төлүүлэх
2. ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах
3. Ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтад шалгалт оруулах
4. Хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах
5. ЖДҮ-г дэмжих сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчлөх
6. Орон нутгийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага тооцох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...