НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа иргэдтэй хамтран ажиллаж үр дүнд хүрчээ

Орон сууцны хотхон, хорооллуудын орон сууцны барилгыг тус бүрээр нь улсын комисс хүлээн авдаг ч  хотхонуудын анх төлөвлөсөн барилгажилтын төслийг нийтэд нь  эцэслэн хүлээж авдаггүй ээ. Үүний улмаас хотхоны дотор зам тохижилт хийгдээгүй, сургууль, цэцэрлэг баригдаагүй байх төдийгүй дараагийн барилга баригдаж орц гарцыг нь хаасны улмаас иргэд хохирсоор л байна.  Гэвч уг асуудлыг хариуцах эзэн  байхгүй. Хэн нь шаардлага тавьж, ямар хугацаанд сургууль, цэцэрлэг бариулах, орц гарцыг нь хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой бус. Нийслэлийн мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоогүй байгаа тул зохицуулалт шаардлагатай болоод байгаа аж.

Иймд шийдвэрлэгдэхгүй удааширсан асуудлуудаар НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа хорооны Засаг дарга, хотхонуудын СӨХ-дтой хамтран Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Боловсролын газрыг байлцуулан удаа дараа уулзалт хийж, газар нь очиж,  тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм. Төлөөлөгч болон оршин суугчдын зүгээс “Төрийн байгууллага нь компаниудад шаардлага, мэдэгдлээ хүргүүлэх ёстой, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө төр нь ажиллах ёстой” гэдэг асуудлыг удаа дараа тавиад байсан. Тэгвэл өнөөдөр болсон ээлжит уулзалтаар хотхонуудын газрын эзэмшлийн асуудлаар мэдээлэл солилцож, тодорхой үр дүнд хүрлээ.

Алтай хотхоны хувьд орон сууцны барилгуудыг барьж дууссан боловч нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй, хүндрэл үүсээд байгаа ч хажууханд нь Модкон компани дахин 6 блок орон сууцны суурийн нүхийг ухаад байгаа аж. Төрийн үйлчилгээгүй орон сууцны хотхонууд бариад байгаа эл асуудалд хяналт тавьж, шаардлага тавих нөхцөл бүрддэггүй байна. Харин Нийслэлийн газрын албанаас цэцэрлэг, сургуулийн зориулалтаар газар эзэмшигчдэд нь сургууль цэцэрлэг барихгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг өчигдөр хүргүүлсэн байна. Иргэдэд орон сууцаа зарж ашиг орлогоо олсон орон сууцны хотхонууд сургууль цэцэрлэгээ барихгүй удаашрах буюу газраа чөлөөлөхгүй бол төр газраа буцаан авах нь зүйтэй гэж оролцогчид дүгнэж байлаа.

Богд-Ар хорооллын дунд иргэн Эрдэмбаяр цэцэрлэг барих газар, нийтийн эзэмшлийн тохижилт хийх газрыг тэр чигт нь хашаалаад байсан. Тэгвэл уг хашааг нийтийн эзэмшилд нь үлдээж, 3500 мкв газрыг цэцэрлэг бариулах зориулалтаар тасалж төлөвлөлтөд тусгахаар талууд тохиролцов.

Голден парк хотхоны хувьд орон сууцны болон хотхон дундах зам, тоглоомын талбай зэргийн газраа Материал импекс ХК-ийн эзэмшлээс хасуулж нийтийн эзэмшилд шилжүүлэх, СӨХ-д нь ашиглуулах асуудлаар Материал импекс компанид Нийслэлийн газрын албанаас мөн мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнчлэн орц, гарцын асуудлыг хороодоос Газрын албанд хандаж шийдвэрлүүлэхээр боллоо.

Нийслэлийн  ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...