Зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж, суурьшлын шинэ бүсэд газар олгожээ

Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуу хайрханы баруун бэлд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж дуусчээ. Тус албанаас хийсэн судалгаагаар 80 шахам өрх ямар ч зөвшөөрөлгүйгээр буусан байжээ. Айлуудыг шууд хөөж туух биш дүүргийн нутаг дэвсгэр дэх суурьшлын шинэ бүсэд газар олгох ажлыг 2018 оны хавраас зохион байгуулсан байна. Чөлөөлсөн газарт мод тарьж, иргэдийн эрүүл, ая тухтай байх нөхцөлийг хангасан ногоон бүс болгох ажлыг ч эхлүүлжээ. Хүн амынхаа тоогоор нийслэлд хоёрдугаарт бичигддэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж, суурьшлын бүсэд шилжүүлэх, моджуулах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвслөснийг Газрын албаны дарга Б.Алтанхундага хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...