Шударга ёсны баатар Туулайхүүтэй танилцаарай

Авлигатай тэмцэх газраас олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хүүхдэд боловсролын байгууллага болон гэр бүлээр нь дамжуулан авлигыг үл тэвчих үзэлтэй, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс,  Монголын Сурагчдын холбоо, Лидер сурагч академи хамтран 2015 онд “Туулайхүүгийн адал явдал” зохиолыг бичсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 4 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 32 суруулийн 6800 гаруй сурагчдад дээрх зохиолоор жүжигчилсэн тоглолт хэлбэрээр хүргэж 4000 гаруй гарын авлагыг тараах ажлыг зохион байгуулаад байна. Энэ ажил нь бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан зөв шударга амьдралын зан үйл, дадал хэвшлийг таниулах, буруу үйлдлийг жигшээх, шударга ёсны талаарх  ойлголт өгөх үр дүнтэй сургалт болсон.

“Туулайхүүгийн адал явдал” сэдэвчилсэн сургалтыг зохион байгуулагч талууд цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байна. Үүний тулд багш, ахлах ангийн сурагч, эцэг, эхчүүдийг хамруулан “Туулайхүүгийн адал явдал”-ыг илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулах юм. Тиймээс шударга ёсны дүр болсон Туулайхүү баатрыг улсын хэмжээнд таниулах ажилд оролцох хүсэлтэй телевиз, хүүхдийн нэвтрүүлгийн редакцийг энэхүү үйл ажиллагаанд нэгдэж, хамтран ажиллахыг Авлигатай тэмцэх газар, Монголын Сурагчдын холбоо, Лидер сурагч академиас урьж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...