Эминемийн охин ийм үзэсгэлэнтэй бүсгүй болжээ

Реппер Эминем олон ч дуундаа охин Хайли Жэйд Скотынхаа талаар багтаасан байдаг. Эминем 1995 онд анх охинтой болсон бөгөөд  тэр үед түүнд нэр алдар мөнгө хөрөнгөний аль нь  ч байгаагүй гэдэг. Миний хичээж ажилласны, өдий зэрэгт хүрсний,  алдах эрхгүй гэж бодож явсны шалтгаан нь миний охин гэж алдарт реппер  хэлсэн нь бий. Эминемийн амин хайртай охин Хайли нь өдгөө 23 настай бөгөөд  Мичинганы их сургуульд  сурдаг байна. Тэр бүр хэвлэлд гардаггүй,  нууцхан байсан Хайли сүүлийн үед ил гарч сошлд зургуудаа тавьж, аавтайгаа харилцаа ямар байдаг талаараа ч хэвлэлд ам нээгээд авсан юм. Тэрээр аавыгаа бүхий л  зүйлд тусладаг, маш дотно байдгаа хэлээд аавынх нь үнэнч фэн залуутай үерхэж байгаагаа дуулгажээ. Өдгөө 45 настай реппер маань одоо ч  охиныхоо талаар дуундаа багтаадаг. Гэхдээ ээжтэй нь таарамж муутай байж охиныхоо бага насыг бараантуулсандаа харамссан өнгө аясыг уран бүтээлдээ багтаадаг  болсон билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...